СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Рашааныг зохистой ашиглах журам батална

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Байгаль, цаг уурын өөрчлөлтийг даган жил ирэх тутам ширгэсэн гол, нууруудын тоо нэмэгдсээр байна. 

Тиймээс “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам шинэчлэн батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гаргажээ. 

Уг журамд

монгол улсын хэмжээнд байгаа ашиглах боломжтой рашаан, усны нөөцийг тогтоох, нөөц нь тогтоогдоогүй байхад үйлдвэрлэл үйлчилгээ, рашаан сувилалын журмаар ашиглахыг хориглох, рашаан ашиглагчдаас төлбөр авдаг байх, рашааны нөөц хомстож, чанар алдагдахаас сэргийлж чанар, хяналтын шинжилгээг улирал бүр хийж байх зэрэг нарийн зохицуулалтуудыг тусгаж өгчээ. 

2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/301/265 дугаар хамтарсан тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4799 дугаарт бүртэгжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.