СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дотоодын хилээ нээх эсэх дээр Австралийн мужууд санал зөрөлдсөөр

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Австралийн муж, нутаг дэвсгэрийн удирдагчид коронавирусийн хязгаарлалтуудыг бууруулах арга хэмжээний хүрээнд дотоодын хилээ эргэн нээх эсэх талаар маргалдсаар байна. Энэхүү алхам нь 80 тэрбум австрали доллар буюу 50 тэрбум ам.долларын ашигтай дотоодын аялал жуулчлалын салбарыг сэргээн босгоход ихээхэн ач холбогдолтой юм.

Тус улсад коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурсаар байгаа тул Ерөнхий сайд Скотт Моррисон гурван үе шаттай төлөвлөгөөний дагуу долдугаар сар гэхэд нийгмийн бүх хязгаарлалтыг цуцлахыг хүсэж буйгаа илэрхийлсэн.

Гэвч улсын хэмжээний энэхүү төлөвлөгөөний хэрэгжилт нь бие даасан муж, нутаг дэвсгэр бүрийн удирдагчдын шийдвэрээс хамаарах юм. Сөрөг хүчний намуудаас гаралтай тэд улс орон даяар хязгаарлалтгүй хөдөлгөөнийг зөвшөөрөх нь аюулгүй эсэх дээр санал нийлэхгүй байна.

. Харин Баруун Австрали мужийн Ерөнхий сайд Марк МакГоуан “Шинэ Өмнөд Уэльс муж нийслэл Сидней хотын иргэдээ нийтийн тээврээр зорчихгүй байхыг уриалж байгаа хэрнээ “Манай мужийн иргэд яагаад Баруун Австрали руу нисэж болохгүй гэж?” хэмээн асууж байгаа нь их хачирхалтай санагдаж байна” гэв.

Өмнөд Австралийн Ерөнхий сайд Стивен Маршалл хилийн хатуу чанд хязгаарлалтын ачаар орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд тавьсан хязгаарлалтуудыг илүү хурдан буулгах боломжтой гэж үзэв. .

Австрали улс олон улсын хилээ хаан, дотоодын аялал жуулчлалд хязгаарлалт тавьснаар тус улсын аялал жуулчлалын салбар цар тахлын хөл хорионы улмаас хамгийн их хохирол амссан салбар болоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.229.120.184

Гадаад хилээ хааж чангалсан дээрээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.