СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хакерууд үйлчлүүлэгчдийн мэдээллийг хулгайлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Их Британийн агаарын тээврийн “EasyJet” компани  хакерууд энэ компани руу кибер халдлага хийсний дараа  есөн сая хүний хувийн мэдээлэлд нэвтрэх боломжтой болсон гэж энэ мягмар гаригт мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. .

Гэхдээ энэ компанийн ажилтан одоогоор энэ баримт мэдээллийг зохисгүй байдлаар ашигласан эсэх нь мэдэгдээгүй байна гэв.  Мөн хувь хүмүүсийн мэдээллийг  ямар нэгэн зохисгүй байдлаар ашигласан гэж нотлох баримт алга. Бид хувийн мэдээллийг нь алдсаны улмаас нислэгийн мэдээлэл нь ил болсон энэ хүмүүстэй холбогдож болзошгүй залилан, ямар нэгэн эрсдлийг бууруулахыг зорьж хэрхэн хамгаалах арга хэмжээний талаар зөвлөгөө өгсөн гэж компани мэдэгдэлдээ дурджээ. Түүнээс гадна  эхний ээлжинд банкны карт хакердуулсан үйлчлүүлэгчидтэй  холбоо  барина.

Харин бусад үйлчлүүлэгчид энэ талаар энэ сарын 26-нд  мэдэгдэнэ гэв.  Энэ компанийн зүгээс үйлчлүүлэгч нараа анхааралтай байх, ялангуяа, хүсээгүй емайл авсан тохиолдолд анхааралтай байхыг зөвлөжээ. Учир нь агаарын тээврийн онгоцны энэ компанийн ажилтан хакерууд коронавирусын улмаас үүссэн хямралыг ашиглаж  энэ хүмүүсийн мэдээллийг цахим шуудангаар дамжуулан хийдэг залилан хийж болно гэж бодож байгаа аж. Компанийн гүйцэтгэх захирал Йохан Лундгрен “Бид энэ хэргийн талаар мэдсэнээр коронавирусын улмаас цахим залилан хийхийн тулд энэ хүмүүсийн баримтыг ашиглах боломж байгаа гэдэгт санаа  их зовж байна” гэж мэдэгджээ.

Х.ОЮУНБОЛД

2020.5.21  ПҮРЭВ № 100 (6325)

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.