СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-21

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв.

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1311 арга хэмжээг төлөвлөж, 100 хувиар биелүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудад өдөр тутамд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 98 нам даралтын халаалтын зуух, 133 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбожээ. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, арчлалтын ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийт 20 байршилд 24410 м3 лаг хагшаасыг цэвэрлэх, гаргалгаа хоолойн хэвийн ажиллагааг хангасан гэх зэрэг чиглэл бүрт олон ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн гэдгээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Түүнчлэн . Үүнээс инженерийн шугам сүлжээнд гэмтэл гарч өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварт шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд уламжлав.

 

Мөн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 177 халаалтын зуухнаас 30 аж ахуйн нэгжийн 47 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд, 12 аж ахуйн нэгжийн 12 зуухыг цахилгаанд, 15 аж ахуйн нэгжийн 26 зуухыг хийн халаалтад, таван аж ахуйн нэгжийн 9 зуухыг Сэлбэ дэд төвийн дулааны станцад, 46 аж ахуйн нэгжийн 71 зуухыг сайжруулсан түлш, уур үйлдвэрлэгч 69 аж ахуйн нэгжийн 81 зуухыг мидлинг хэрэглүүлэх техникийн шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлээр 8 заалт бүхий үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөний дагуу хийж хэрэгжүүлсан ажлын биелэлтийг танилцуулсан юм.

 

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, танилцуулгатай холбоотой асууж тодруулах зүйлийг холбогдох албаны хүмүүсээс асуув. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Холбогдох бүх байгууллагууд цаашид Засгийн газрын 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.