СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеланд ажлын дөрвөн өдөртэй болж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

.

Тус улсын аялал жуулчлалын төв болох Роторуа хотоос хийсэн цахим мэдэгдлийнхээ үеэр тэрээр Шинэ Зеландын аялал жуулчлалын салбарыг сэргээх талаар санал бодлоо хуваалцжээ. Үүний нэг нь долоо хоногийн ажлын өдрүүдийг цөөрүүлэн, иргэдийг илүү их аялахыг уриалах явдал юм.

"Манай улс ажлын дөрвөн өдөртэй болох хэрэгтэй талаар би олон хүний саналыг хүлээж авсан. Эцсийн эцэст энэ бол ажил олгогч болон ажилчдын хоорондоо шийдэх асуудал. Гэхдээ бид коронавирусийн цар тахлаас ихээхэн зүйлийг сурч авсан. Гэрээсээ ажиллахын уян хатан чанар болон бүтээмжийн талаар" гэж Ерөнхий сайд Ардерн хэлэв.

"Хэрэв та ажил олгогч байгаа бол энэ таны ажлын байранд тохирох эсэхийг бодож үзэхийг хүсэж байна. Учир нь энэ өөрчлөлт  улс орон даяарх аялал жуулчлалд том тус хүргэх болно" хэмээн тэрээр нэмж хэлжээ.

Дотоодын аялал жуулчлал тус салбарын 60 орчим хувийг эзэлдэг боловч Шинэ Зеландчууд олон улсын аялал жуулчлалд 9 тэрбум Шинэ Зеланд доллар зарцуулдаг аж. Үүний талаар Ардерн "Арын хашаагаараа нэг аялаад үзэхийг бодоорой" гэв.

Ерөнхий сайдын тахлын эсрэг арга хэмжээнүүд ихээхэн магтаал амсаад байгаа. Таван сая орчим хүн амтай Шинэ Зеланд улсад ердөө 1500 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас барсан юм. Дөрөвдүгээр сарын сүүлээр Ардерн тус улс коронавирусийн өргөн тархалтын эсрэг тэмцэлд “яллаа” гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: cbsnews.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.