СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тиффани Трамп хуулийн сургуулиа амжилттай төгсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дөрөв дэх хүүхэд буюу хамгийн отгон охин, хоёр дахь эхнэр Марла Мэплесээс төрсөн ганц охин Тиффани Трамп хуулийн сургуулиа амжилттай төгсчээ. Төрийн тэргүүн охиноо сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэж жиргэсэн байна.

Коронавирусийн тархалтаас үүдэж Жоржтауны хуулийн сургуулийн төгсөлтийн арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Трамп жиргээндээ .

Түүнчлэн Тиффанигийн ээж Марла Мэплес охиноо шамдан суралцаж, шургуу хөдөлмөрснийг бахархан Инстаграм хуудсандаа видео бичлэг оруулсан байна. Эцэг эхээс нь гадна Трампын гэр бүлийн бусад гишүүд ч баяр хүргэжээ.

2017 онд Жоржтауны хуулийн сургуульд элсэж байсан Тиффани тавдугаар сард сүүлчийн шалгалтуудаа амжилттай өгсөн байна. Сургуулиа сайн төгссөн ч дараагийн алхмаа хэрхэн төлөвлөсөн талаараа хуваалцаагүй ажээ. 2016 онд өгч байсан ярилцлагадаа 26 настай Трампын таван хүүхдийн нэг Тиффани гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнест оролцох сонирхолтой байгаагаа ярьж байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.212.117.62

damn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.