СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-05-20

ЖДҮХС-нд 1,576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод COVID-19 вирусын тархалтын улмаас цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авах ажил хийгдэж дуусжээ. 

Үүний дүнд.

САНД – 769 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 159,7 ТЭРБУМ ТӨГРӨГ

ОРОН НУТАГТ – 807 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 78,8 ТЭРБУМ ТӨГРӨГ

Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалаар авч үзвэл:

  • Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 аж, ахуйн нэгжийн 95,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,
  • Орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 аж, ахуйн нэгжийн 78,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,
  • 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн 65 аж, ахуйн нэгжийн 49,4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,
  • 1,0-2,5 тэрбум төгрөгийн зээл хүссэн 7 аж, ахуйн нэгжийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.