Энэтхэг улсад хотоос хот хооронд явган алхаж явсан жирэмсэн эмэгтэй замдаа төрөн, дөнгөж мэндэлсэн хүүхдээ тэврээд үргэлжлүүлэн 160 км алхжээ.
Энэхүү эмэгтэй нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Махараштра мужийн Нашик хотоос зэргэлдээх Мадхья Прадеш мужийн Сатна хот руу явж байсан аж. Ийнхүү алхаж явахдаа тэрээр охиноо төрүүлсэн байна.
Харин хэдэн өдрийн дараа түүнийг Мадхья Прадеш дахь шалган нэвтрүүлэх цэгийн ажилтан Кавита Канеш зогсоожээ. Тэрээр "Тэр хүүхдээ төрүүлээд цаг хагас, хоёр цаг орчим л амарсан гэсэн. Энэ гэр бүл мөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй, замд нь хэн ч тэднийг машиндаа суулгаагүй" гэв. Түүний олж мэдсэнээр бяцхан охин тавдугаар сарын 5-нд буюу шалган нэвтрүүлэх цэгт хүрэхээс дөрвөн хоногийн өмнө төрсөн гэнэ.
Нярай охины гэр бүл амьдрах газаргүй болсон учраас Нашик хотыг орхин явсан бөгөөд коронавирусийн хөл хорионы улмаас мөнгө олох ямар ч аргагүй болжээ. Кавита Канеш эмэгтэйг тусгаарлалтын газарт хүргэснээр тэрээр одоо эмнэлгийн тусламж хүлээн авч байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ сайхан эх орондоо төрсөндөө баярлаж байнадаа