СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Чарльз ажилгүй иргэдийг жимс, ногоо хураахыг уриалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын ханхүү Чарльз коронавирусийн хорио цээрийн үеэр ажлаасаа чөлөөлөгдсөн болон анги танхимаар хичээллэхгүй байгаа оюутнуудад хандан жимс ногоо хураах ажилд туслан хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн хомсдолыг арилгахыг уриалжээ.

Твиттерт нийтэлсэн бичлэг дээр Чарльз “бидний ихэнхийн маань амьдралын хэвийн байдал алдагдаад байгаа.  Энэ жил жимс, хүнсний ногооны ургац хураахад туслах хүмүүс хэрэгтэй байна” гэжээ. .

Тэрбээр үргэлжлүүлэн ирэх саруудад ургац тариаг муудаж хаягдахаас урьтаж хураах мянга мянган хүний тусламж хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Чарльз өнгөрөгч гуравдугаар сард коронавирусээр халдварласан бөгөөд өөрийгөө тусгаарлан эмчийн зөвлөгөөг даган мөрдсөнөөр эрүүл мэнд нь сайжирчээ.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа нь Британийн газар тариалангийн салбарт ажиллах хүчний хомсдол үүсгээд байгаа юм. Энгийн үед энэ салбарын ажлын байрыг Европоос ирсэн цагаачид дүүргэдэг байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ffffff
4 жилийн өмнө
14.3.75.239

Bayan hun mongoo tolood huraalgahgui yu!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.