СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы нэгэн гэр бүл гэртээ 238 муур тэжээж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Япон улсын Саппоро хотын эрх баригчид гуравдугаар сарын сүүлчээр нэг байшинд 238 муур амьдарч байсныг тогтоосон талаар өнөөдөр мэдэгджээ.

Энэхүү хэрэг байшингийн эзэн түрээсээ төлөөгүй оршин суугчидтай уулзахаар очиход энэ нь ил болсон байна. аж.

Саппорогийн Кита Уард дахь уг хоёр давхар байшинд 50-аад насны гэрлэсэн хос, 30-аад насны хүүтэйгээ амьдардгийг тогтоожээ. Байшингийн эзэн холбогдох албаны хүмүүст мэдэгдсэний дараа тус хотын Амьтны хяналтын төв болон Амьтан хамгаалах байгууллагын ажилчид байшинд ороход олон муур тураалд орсон харагдсан төдийгүй үхсэн муурын яс шалаар хөглөрч байжээ.

Амьтан хамгаалах байгууллагын нэг ажилтан "Нүдээ ч нээж чадахгүй яс арьс болсон муурууд бие биетэйгээ наалдан хэвтэцгээж байсан. Тэднээс өмхий үнэр үнэртэж байсан" гэв.

. Эдгээр 238 муурыг хотын Амьтан хяналтын төв асрамждаа авсан бөгөөд дийлэнх нь төрөл бүрийн амьтан хамгаалах байгууллагуудад шилжин, шинэ эзэнтэй болсон байна.

Гудамжны мууруудыг хамгаалах үйл ажиллагааг эрхэлдэг нэгэн ашгийн бус байгууллагын тэргүүн Тамами Кацута байшин доторх тааруу орчныг шүүмжлэн “Тэдэн дунд сонсгол нь алдагдаж байгаа гэх мэт эрүүл мэндийн асуудал үүсэж буй муур олон байсан. .

Орон нутгийн цагдаа нар уг хэрэгтэй танилцаж байна. Харин байшингийн эзэн Саппорогийн дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу гурван оршин суугч гуравдугаар сарын сүүлээр байшингаас нүүн гарчээ.

Эх сурвалж: Japan Today

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.