“Twilight” буюу “Бүрэнхий” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ кино сонирхогчдын дунд танигдсан жүжигчин Грегори Тайр Бойс Лас Вегас дахь гэртээ нас барсан байдалтай олджээ. 30 настай залуу жүжигчин 27 настай найз бүсгүй Натали Аденике Адежопугийн хамт нас барсан байжээ.
Нас барсан шалтгаан болоод юу болсон талаар мөрдөн шалгах ажил үргэлжилсээр байгаа ажээ. Лас Вегасын цагдаагийн газрын газрын олон нийттэй харилцах албаны офицер анхан шатны дүгнэлтээр гэмт хэргийн сэдэлтэй аллага үйлдсэн шинж тэмдэг ажиглагдаагүй хэмээн мэдэгджээ. Нас барсан шалтгааныг эцсийн дүгнэлтээр тогтооход 6-7 долоо хоногийн хугацаа шаардлагатай байна.
Бойс нь “Бүрэнхий” кинонд гол дүрийн жүжигчин Кристен Стюарт буюу Белла Сваны эсрэг дүр Тайлер Кроулид тоглодог билээ. Гэр бүлийнхэн нь түүнийг шилдэг ахлах тогооч байсан хэмээн дурсан санаж, эмгэнэлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хар тамхи л биз. Хэт баян ,тансаглалд умбаад ирэхээрээ хийх юмаа олж ядаад хэрэглээд байдаг гэсэн биз дээ.
Shinjilgeni xariu n garagvi bn gd bxad yaj mdej bgn lam ymu
lam bvhniig meddiimuu
yugaa hutsatsgagaad bgaa yum