СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италичууд хэвийн амьдралдаа эргэн орж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Итали улсад коронавирусийн халдварын тоо буурснаар бүс нутгийн эрх баригчид энэ долоо хоногоос эхлэн зарим хязгаарлалтыг цуцлахаар болжээ. Даваа гарагаас баар, ресторан, дэлгүүр, зах, үсчин, гоо сайхан болон бусад аж ахуйн нэгжүүд эргэн нээгдэх боломжтой болсон. Мөн сүм, музейнүүд ч үүд хаалгаа нээж эхлээд байгаа юм.

Спорт заал, усан бассейн, спортын төвүүд энэ сарын 25-нд, харин кино театр, урлагийн театрууд ирэх зургаадугаар сарын 15-нд нээгдэх гэнэ. Түүнчлэн Италиас гарах, орох болон орон нутгийн аялал зургаадугаар сарын 3-наас эхлэн чөлөөтэй болох аж. Мөн Европын Холбооны орнуудын жуулчид тус улсад зочлохдоо хоёр долоо хоногийн тусгаарлалтад орох шаардлагагүй болно.

Нийслэл Ром хот дэлхийн хамгийн урт хугацааны коронавирусийн хөл хорионы дараа урьдын өдөр тутмын амьдралдаа эргэн орж байна. .

Харин Ерөнхий сайд Жузеппе Контегийн хэлснээр Итали улс хөл хориогоо сулруулснаар тодорхой хэмжээний эрсдэл хүлээж байгаа аж. Тэрээр гэжээ.

Эх сурвалж: BBC, Sputnik News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.