Ломбарданд үнэ хүрэх эд зүйл болох телевизор, гар утас, нөэтбүүк, алт мөнгө эдлэлүүдийг барьцаалан зээл авах нь нэмэгджээ.Тодруулбал, Бид хүнсний дөрөвт байрлах ломбарднуудаас хариулт авлаа. Хамгийн эхний ломбардонд орход 40 гаруй насны нэгэн эмэгтэй монет нь бөгжөө барьцаалж байсан юм. Тэрбээр бөгжөө барьцаалан мөнгө авч буй шалтгаанаа ингэж тайлбарлалаа.
Харин дараагийн ломбарданд орход бага насны 2 хүүхэд дагуулсан 25 орчим насны эмэгтэй барьцаалсан телевизороо авах гээд хүлээж байлаа. Тэрбээр, Коронавирусийн улмаас ажилгүй болж, хоол хүнсээ авахын тулд телевизороо барьцаалан мөнгө авснаа учирласан. Мөн хажууд нь зогсож байсан эмэгтэйгээс лавлаж асуухад гар утсаа авах гэж байгаагаа хэллээ. Учир нь долоо хоногийн өмнө ломбарданд утасаа тавьж банкны зээлээ төлжээ.
Зарим иргэд бэлэн мөнгөгүй үед өөрийн үнэ хүрэхүйц гайгүй гэсэн бүхнээ ломбарданд тавьж өдөр хоногийг өнгөрөөж байна. Хөл хорио тогтоосон энэ үед хүмүүс ихэнх нь ажилгүй болж байгаа нь ч үүнд нөлөөлж байна.
Зээлдэгчдын хэлж байгаагаар иргэд барьцаалсан эд зүйлсээ буцааж төлөх чадамжгүй болж, ихэнх нь зээлийн хугацаагаа сунгаж байна гэлээ.Иргэдийн хамгийн их барьцаалдаг эд зүйл нь гар утас, нөтбүүк, бөгж байдаг. Гар утсыг барьцаалж мөнгө зээлдүүдэх нь эрсдэлтэй ч хүмүүсийн хамгийн их санал болгодог зүйл нь гар утас учраас авахаас өөр аргаггүй байдаг тухай учирлаж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.