Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг зодож амь насыг нь хөнөөсөн Д.Лхагважав гэгчид бүх насаар нь хорих ял оноосон шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Ялтан Д.Лхагважав өмнө нь насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэх хэргээр шүүхээс гурван жилийн хорих ял авч байсан бөгөөд засран хүмүүжсэн гэх үндэслэлээр хугацаанаасаа өмнө суллагдсаны дараа энэхүү жигшүүрт хэргийг үйлджээ.
Талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүй байсан бол талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн байжээ.
Ялтан Д.Лхагважав удаа дараагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад холбогдох байгууллагад мэдэгддэггүй байсан нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон хэмээн шүүх үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв
Үйлийн үрээ шоронд үхэн үхтэлээ эдэлнээ.
Хуулиа мөрддөгүй монгол улсад 1 удаа хууль хамаарахгүй энэ этгээдийг цаазаар авах юмсан....!!!!