Коронавирусийн нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.
ДЭМБ-аас гаргасан статистик мэдээгээр коронавирус дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, уг өвчнөөр дөрвөн сая 982 мянган хүн өвчилж, 324 мянган хүн нас баржээ.
Дэлхийн хэмжээнд 1.9 сая хүн эдгэрч, 2.7 сая хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 45 мянган хүний биеийн байдал хүнд байгаа гэв.
Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн дотор 94,000 хүн шинээр өвчилж, 4000 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчилсөн тохиолдол 8000-аар, нас барсан хүний тоо 1000-аар бага байгаа аж.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
Манай улсад сүүлийн 24 цагт 169 хүн ажиглалтад орсноор ажиглалтад байгаа хүний тоо 1924-т хүрлээ. 2020 оны тавдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид мөн Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 247 иргэний шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарж коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоогоор Монгол Улсад батлагдсан 140 тохиолдлоос 26 хүн эдгэрч, 87 хүн хөнгөн, хүндэвтэр 27 хүн байна.
Эмчлэгдсэн хүмүүсийн 13 нь сувилалд, гэртээ байгаа гурван хүн, ажиглалтаас гарсан 10 хүн байгаа. Монгол улсад импортлогдож орж ирсэн 140 тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас үлдсэн 11 хувь нь бусад улс орноос орж ирсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.