СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэвтрийн өвчтөнийг тусгаарлалтын дүрэм зөрчсөн хэмээн торгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва дахь нэгэн их сургуулийн профессор Ирина Карабулатова Гэвч тэрээр өвчний улмаас жилийн турш хэвтрийн байдалтай байгаа бөгөөд коронавирусээр оношлогдоогүй аж.

Карабулатовагийн хэлснээр хэсэг хугацааны өмнө нэгэн эмч түүний гэрт ирэн, түүнийг амьсгалын замын цочмог вирусийн халдвартай хэмээн оношилсон байна. Коронавирусийн цар тахлын үед тус хотын эмч нар ийм халдвартай өвчтөнүүдийг хоёр долоо хоногийн турш тусгаарлалтын дэглэмд оруулахыг тушааж байгаа аж. Карабулатова энэхүү тусгаарлалтыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт гарын үсгээ зуржээ.

Уг тусгаарлалтын хүрээнд хотын удирдлагууд тухайн хүний хөдөлгөөнийг хянаж, гэрээс нь гаргахгүй байх зорилготой "Нийгмийн хяналт" аппликейшнийг өвчтөнүүд 24 цагийн дотор суулгах шаардлагатай гэнэ. Өвчтөнүүд энэхүү шаардлагыг сануулсан мессежийг хүлээн авах ёстой аж.

Харин профессор Карабулатова хэлэхдээ хэн ч түүн рүү залгаагүй бөгөөд тус аппликейшнийг суулгах чадвартай эсэхийг түүнээс хэн ч асуусангүй гэв. Тэрээр аппликейшнийг суулгах боломжгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнтэй адил өөрөө ажиллуулж чадахгүй хүмүүст зориулан “Нийгмийн Хяналт”-ыг аль хэдийн суурилуулсан гар утсыг тараана гэсэн ч амлалтаа биелүүлэхгүй байгаа хотын захиргааг шүүмжилжээ.

Энэхүү хэрэг ил болсноосоо хойш олон нийтийн бухимдлыг хүргээд байна. Мэдээлэл гарсны дараа Москвагийн Хяналтын ерөнхий газар Карабулатовагийн гомдлыг нэн тэргүүнд авч үзэхээ амласан юм. Удалгүй албаны хүмүүс Ирина Карабулатоваг тусгаарлалтын ямар ч дүрэм зөрчөөгүй хэмээн дүгнэж, энэхүү торгууль хүчингүй болсон тухай мэдэгдэл гарчээ.

Эх сурвалж: Meduza

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.