“COVID-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг давахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад 99 сая ам.долларын санхүүжилт олгох эсэхийг Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл зургаадугаар сард шийдвэрлэж магадгүй байгааг Олон Улсын Валютын Сан мэдээллээ.
Сангийн яамнаас “Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл”-ээр дамжуулан санхүүжилт авах хүсэлт гаргасны дагуу тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд хэлэлцээ хийсэн байна. Энэ нь цар тахлын улмаас зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор төсвийн санхүүжилтийг нөхөхөд чиглэсэн хэрэгсэл юм.
Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб "Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн чадавхаа сайжруулахад ахиц гаргасан. Засгийн газрын өрөө бууруулж, гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлсэн. Энэхүү бодлогын жийргэвчүүд нь цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлсэн" гэж дүгнэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.