СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөлбөмбөгчдөд бөмбөгөө үнсэх, шүлсээ хаяхыг хориглов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өмнөд Америкийн хөлбөмбөгт амжилтыг бэлгэдэн бөмбөгөө үнсэх үзэгдэл байхгүй болох нь. Мөн хөлбөмбөгчид талбай дээр нулиман, нусаа нийж, бусад тоглогчидтой өмсгөл солилцох ч хориотой болов.

Учир нь тус тивийн клубуудын хамгийн том тэмцээн болох “Copa Libertadores” эргэн ирэх үед цар тахалд нэрвэгдээд буй хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд бүс нутгийн хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллагаас эдгээр шинэ дүрэм журмыг гаргажээ.

Коронавирусийн халдварын үетэй дасан зохицох эдгээр өөрчлөлтүүдийг “CONMEBOL” буюу Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногт баталгаажуулан, мөн тэмцээнүүдэд оролцох тоглогчид болон бусад хүмүүсийг шинжилгээнд хамруулах шаардлагыг хавсаргасан байна. Бүх шинжилгээний хариуг хянах "эрүүл мэндийн бүртгэл"-ийг бий болгох бөгөөд шинжилгээ өгөхөөс татгалзсан хүмүүс тэмцээнд өрсөлдөх боломжгүй болох гэнэ. Хамтарч ажиллаагүй клубуудыг торгох ажээ.

Үүний дээр .

Эх сурвалж: wtop.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.