СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна. Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргасан байна. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: ДЭМБ-аас 3000 оношлуур хандивлахаас маргааш 500 ширхэг оношлуур ирэх гэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслээр хангалаа.
.

Амны хаалт дэлхий нийтэд хомсдолтой болсныг ДЭМБ-ын ерөнхий захирал өөрөө зарласан. Ийм нөхцөлд маскны асуудлыг шийдвэрлэх тодорхой саналууд гарсан. Иймд Улсын онцгой комиссоос амны хаалтны асуудлаар тодорхой шийдвэр гаргах ёстой байна. 

Сар шинийн баярыг энэ жил цуцлах тухай саналыг би хувь иргэний хувьд гаргасан. . Бидний хажууд халдварын эрсдэл байна. Тэгэхээр УОК-оос энэ талаар тодорхой шийдвэр гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байна. 

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Цагаан сарын баярын талаар Улсын онцгой комисс тодорхой санал гаргаж, саналаа холбогдох байгууллагад нь шилжүүлнэ. Энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргах нь зөв" гэлээ.

Улсын онцгой комиссын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд зарим гишүүд цагаан сарыг нийтээрээ тэмдэглэхгүй байснаар коронавирусийн халдвараас сэргийлнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Нөхцөл байдал бидний бидний бодож байснаас хүнд байна. БНХАУ сар шинийн баяраа тэмдэглэхийг хориглосон ч хөл хориог хангалттай хийгээгүй улмаас шинэ коронавирусийн халдвар тархах болсон гэж үзэж байгаа. . Иргэдийн хувьд аав, ээж дээрээ очих нэрийдлээр хөдөө орон нутаг, нийслэл рүү ирэх хөл хөдөлгөөн ихэсдэг тул цагаан сарыг олон нийтийг хамарсан байдлаар тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна" гэлээ. 

Гашуун сухайт болон бусад хилийн боомтоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрс тээвэрлэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа.  

УОК-ын хуралдааны дараа ҮАБЗ-ийн хуралдаан товлогджээ. Уг хуралдаанд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулах юм байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.