СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмар улсаас 200 сая ширхэг мансууруулах төрлийн эм, бэлдмэл илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Мьянмар улсаас асар их хэмжээний мансууруулах болон донтуулах төрлийн эм бэлдмэл, шахмалыг олж илрүүлсэн талаар олон улсын эх сурвалжууд дамжуулж байна. Энэ нь Зүүн Өмнөд Азийн улс орнуудаас урьд өмнө нэг дор олдож байгаагүй асар их хэмжээний мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болж байгаа юм.

. Ажиллагааны үеэр хууль бус мансууруулах бодисны хэрэгт холбоотой 33 хүнийг хоёр сарын хугацаанд баривчлан саатуулсан байна.

Тус улс нь дэлхий дээрх хамгийн том метамфетамины эх сурвалж гэж үздэг. Сэжигтнүүд цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ эм бэлдмэлүүдийн дийлэнхийг Мьянмар болон хөрш орнуудад худалдахаар зэхэж байснаа дурджээ. Үүнээс гадна асар хүчтэй нойрсуулах, мансууруулах төрлийн бэлдмэл үйлдвэрлэхэд ашигладаг метилфентанил гэгч бодисыг 3,700 литрийг илрүүлсэн байна. Фентанилийн төрлийн бодис нь героиноос 50 дахин илүү, морфиноос 100 дахин илүү хүчтэй ажээ.

. Синтетик эм бэлдмэлүүд героин болон бусад уламжлалт эм бэлдмэлийн үйлдвэрлэлтэй харьцуулахад лабораторийн аргаар гаргаж авахад хямд өртөгтэй.

Мьянмар улс нь Афганистаны дараа дэлхий дээр хоёрдугаарт ордог хууль бус мансууруулах бодисны үйлдвэрлэгч орон юм. Хууль бус бодисын худалдаа бүс нутгийн байрлал нөхцөл байдлаас шалтгаалан хөгжсөн гэж үздэг байна. Тэр тусмаа алтан гурвалж буюу Хятад, Лаос, Тайланд гэсэн зах зээл өргөн, олон тэрбум долларын худалдаа эрхлэх боломжтой бүс нутагт байрладаг нь чухал нөлөөтэй ажээ.

2018, 2019 онуудад Мьянмар улсад хууль бус эм бэлдмэлийн 14 лабораторийг илрүүлж хаасан бол 2017 онд дөрвөн сая ширхэг метамфетамины шахмал үйлдвэрлэсэн хэргээр Буддын шашны ламыг баривчилж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.