СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-05-19

Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийг хүн амины хэрэгт холбогдуулан баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийг цагдаагийн алба хаагчид эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэмээн сэжиглэн, яллагдагчаар татан баривчилжээ.

Тонхил сумын эмнэлгээс Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэх дуудлага мэдээллийг энэ сарын 15-ны өдөр өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Уг дуудлага мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус сумын Засаг дарга Р.Даваадоржийн эхнэр 38 настай, эмэгтэй Б нь гаднын нөлөөтэй байж болзошгүйгээр амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон тул Р.Даваадоржийг яллагдагчаар татан баривчилж, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.83

Амьтаны үрийг алах гэж авч суусан муу алуурчин уу насаар нь хорь

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.83

Амьтаны үрийг алах гэж авч суусан муу алуурчин уу насаар нь хорь

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.83

Амьтаны үрийг алах гэж авч суусан муу алуурчин уу насаар нь хорь

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.83

Амьтаны үрийг алах гэж авч суусан муу алуурчин уу насаар нь хорь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.