СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-05-15

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж эхнэрээ хөнөөсөн үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр өнөөдөр цацагдлаа.

Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид Тонхил сум руу явж хэргийн газарт саяхан очсон гэх мэдээлэл байна. Яг хүний амь насыг хөнөөсөн үү, үгүй юу гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох байх. Ямартай ч эмэгтэй хүн эмнэлэгт нас барсан гэх мэдээлэл үнэн” гэв. Бид хэргийг тэнцвэртэй хүргэхээр Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийн 997399** дугаар руу залгасан боловч тэрбээр утсаа унтраасан байв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.182.122

Untraahgui yahavdee archaagui daramtlagch aluurchin ev eruul sav saruul hunig altsan muu novsh

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.