СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улс супер хар салхинаас урьтаж сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэтхэг улсын Баруун Бенгал, Одиша олон хөрш Бангладешийн эргийн бүс нутгийг энэ долоо хоногт Амфан супер хар салхи дайран өнгөрөхийг цаг уур судлаачид сэрэмжлүүлж байна. Хар салхинаас урьтаж Энэтхэгийн Засгийн газар хорио цээрийн үеэр сая гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхээр бэлдэж байгаа ажээ.

. Одиша мужид нам дор болон далайн эрэгтэй ойр бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил хэдийнээ хангагдаж эхэлжээ. 550 гаруй орогнох газар, 7,000 орчим байшин барилгыг иргэдийг түр орогнуулахад бэлдэж байна.

Тус улсын цаг уурын газраас загасчдыг тавдугаар сарын 18-20-ны өдрийн хооронд аялалд гарахгүй байхыг зөвлөсөн байна. Онц байдалтай тэмцэх газрын ажилтнууд 40 орчим баг болон хуваагдаж үүрэг гүйцэтгэхээр болжээ. Гэвч байгалийн гамшигт үзэгдлийн хажуугаар халдварт цар тахал коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтээс зай барих дүрэм хэрэгжиж байгаа тул эрүүл ахуйн дүрэм журмыг чандлан сахихыг уриалсан байна.

. Ерөнхий сайд Нарендра Моди супер хар салхины өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа базаахыг шуурхай хуралдаанаар үүрэгджээ.

.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.