ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Монгол Улс өнгөрсөн хугацаанд 15 удаагийн агаар зам буюу нислэгээр 3,315 хүн, төмөр зам, авто зам, явганаар 5,007 иргэнээ татан аваад байна.
Зөвхөн сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болно Алтанбулаг боомт, Турк, Энэтхэг улсаас нийт 1,070 хүнийг авчирлаа.
Одоогийн байдлаар 46 улсаас 10,761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэний дунд
Нийт 27 цэгт 2029 хүн тусгаарлах байранд байна.
Энэтхэг улс руу хоёр дахь нислэгээ үйлдэхээр төлөвлөж байгаа. Одоогоор бэлтгэл ажлаа хийж байгаа юм.
БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ дагуу ойрын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна.
МХЕГ-аас энэ сарын 16-нд нийслэлийн долоон дүүрэгт хяналт шалгалтаар явахад 3110 иргэн амны хаалтаа зүүгээгүй байсан. Эдгээр иргэдэд амны хаалтаа зүүхийг сануулсан. Харин дараагийн удаад иргэдийг торгох арга хэмжээ авна гэдгийг анхааруулав.
Түүнчлэн 514 аж ахуйн нэгж тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа бол 1189 аж ахуйн нэгж хойрго хандаж байгааг илрүүлсэн.
Шуурхай штабаас гадаадаас байгаа иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй хийж байгаа ч нөөц бололцоондоо тулгуурлан татан авч байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Одоо тавдугаар сарын 25-наас Сөүл-Улаанбаатараас ирсэн иргэд 21 хоногийн тусгаарлалтад дуусна. Ингээд ариутгал хийж, дараагийн иргэдээ татан авна. Хойд талын аймгуудын тусгаарлах байрнууд дүүрсэн байгаа. Бид нарын нөөц боломж маш бага. Иймд нөөц боломждоо тулгуурлан иргэдээ татан авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.