Брюссель хотын эмнэлгийн ажилчид Бельгийн Ерөнхий сайдыг ийнхүү угтан авчээ. Ерөнхий сайд Софи Вилмес “Сент-Пьер” эмнэлэгт зочлох үед эмч, сувилагч, түргэн тусламжийн ажилчид "үл хүндэтгэх коридор" үүсгэн жагсаж угтсан байна.
Тэд сүүлийн хоёр сарын шаргуу хөдөлмөрийнхөө хариуд нөхөн төлбөр шаардаж байгаа юм. Эрүүл мэндийн ажилтнууд тэднийг илүү цагаар ажиллахыг шаардаж байгаа эрх бүхий байгууллагуудад дургүйцэл илэрхийлжээ.
Энэхүү хүлээн авалтын дараа Ерөнхий сайд эмч нарын асуудлыг шийдэхийн тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.