СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Далайн эргийн зураг оруулсан Инстаграм хэрэглэгчийг баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-д аялж байсан жуулчин Хавайд баривчлагдан саатуулагджээ. 23 настай жуулчин эрэгтэй хорио цээрийн дэглэмийн үед далайн эргийн гэрэл зургийг Инстаграм хуудсанд байршуулсан нь буруудсан байна.

. Жуулчин О’ахуд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ирсэн бөгөөд ирсэн даруйдаа далайн эрэг дээр амарч, зугаалж буй зургуудаа Инстаграм хуудсандаа ээлж дараалан байршуулсан байна.

Албаны хүмүүс энэ зургийг харсан цахим сүлжээний бусад хэрэглэгч түүний сөрфинг хийж, наранд шарж буй зургийг харснаар даган дуурайхвий гэдгээс сэрэмжилжээ. Уг эрэгтэйн мэдээллийг дэлгэрэнгүй өгөхөөс татгалзсан байна. Хавайд  одоогоор коронавирусийн 700 орчим тохиолдол бүртгэгдэж, 20 орчим хүн нас баржээ. Дэлхийн аялал жуулчлалын төв болсон үзэсгэлэнт арлын эрх баригчид халдварт вирусийн тархалтыг зогсоохын тулд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд шилжээд байгаа юм.

Тиймээс .

Уг дүрмийг зөрчсөн олон аялагч баригдсан байгаагийн дунд бал сараа өнгөрөөхөөр Хавайд ирсэн хосууд ч багтсан ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.