СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Обама АНУ-ын коронавирусийн эсрэг арга хэмжээг шүүмжилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрөгч бямба гарагт болсон их сургулуийн цахим төгсөлтийн баяраар төгсөгчдөд хандан үг хэлэхдээ АНУ-ын удирдагчдын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг шүүмжилжээ.

.

Хар арьстнуудын түүхэн коллеж, их дээд сургуулийг төгсөж буй оюутнуудад зориулсан, хоёр цаг орчим үргэлжилсэн "Show Me Walk, HBCU Edition" арга хэмжээний үеэр Обама ийнхүү хэлсэн байна. Тэрээр зөвхөн коронавирус төдийгүй одоогийн нийгэм, эдийн засагт өрнөж буй үйл явдлын талаар ярьжээ. 

Тэрээр ийнхүү ярихдаа Ерөнхийлөгч Доналд Трамп болон бусад холбоо, мужийн албан тушаалтнуудын хэн нэгний нэрийг хэлсэнгүй. Гэхдээ энэ сарын эхээр Обама өөрийн 3000 засаг захиргааны ажилтнуудтай утсаар ярихдаа  Трампын цар тахлын эсрэг хариу үйлдлийг “эмх замбараагүй гамшиг” хэмээн хатуу шүүмжилсэн юм.

. Тэрбээр албан тушаалаа Трампад өгснөөс хойш гурван жилийн хугацаанд олны анхаарлын төвөөс холуур байсан. Харин саяхан тэрээр түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байденийн төлөө "хэрэгцээт бүх цаг заваа зарцуулж, бүх хүчин чадлаараа дэмжих болно" хэмээн мэдэгдсэн удаатай.

Эх сурвалж: apnews.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.