СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Майкл Жорданы анхны “Air Jordan” пүүз $560,000 үнэ хүрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Сагсан бөмбөгийн домог Майкл Жордан NBA-гийн карьерын эхэн үедээ өмсөж байсан пүүз цахим дуудлага худалдаагаар 560,000 ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоосныг “Sotheby” дуудлага худалдаа зарлажээ.

Олон сая долларын үнэтэй урлагийн бүтээл борлуулдгаараа алдартай “Sotheby” компани зөвхөн пүүзэнд зориулсан анхны дуудлага худалдаагаа өнгөрсөн онд зохион байгуулж, “Сарны гутал” гэгддэг 1972 оны Nike загварын гүйлтийн гутлыг 437.500 ам.доллароор заран, дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан юм.

. Лас Вегас дахь “Shoezeum” пүүзний музейн үүсгэн байгуулагч, пүүз цуглуулагч Жордан Геллер эдгээрийг заржээ.

Уг пүүз Жорданы ихэнх пүүзнүүдтэй адил хоёр өөр хэмжээтэй буюу зүүн тал нь 46, баруун тал нь 46.5 размертай аж.

Мөн энэхүү дуудлага худалдаа нь “Air Jordan” брэнд үүссэний 35 жилийн ой болон Чикаго Буллз, Жорданы тухай ESPN-ийн 10 хэсэг “The Last Dance” баримтат кинотой давхацсан юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.