СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хорт хавдартай бяцхан охинд зориулж цагаасаа эрт онгойдог зоогийн газар

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Аделайде Стэнли охин ердөө гуравхан настай бяцхан зүрх хэдий ч хорт хавдартай тэмцэж буй хүчирхэг нэгэн. Тэр долоон сарын турш хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн тул дархлаа нь суларч олон нийтийн газарт очих, танихгүй хүмүүстэй хамт байх эрсдэлтэй болжээ.

Гэвч тэр Техас мужийн Бьюмонтод байдаг Жэй Вилсоны зоогийн газарт гэр бүлээрээ зочилж, зоог барих маш их дуртай байна. Тус зоогийн газар бяцхан зүрхэд зориулж өрөө тасалгаагаа ягаан өнгөөр чимэглэж, түүнд зориулан бэлтгэсэн хоолны мөнгөө авдаггүй ажээ. Үүгээр ч зогсохгүй зөвхөн түүнд үйлчлэхийн тулд нээх ёстой цагаасаа эрт онгойж гэр бүлийнхэнтэй нь хүлээж авахыг зөвшөөрсөн байна.

Аделайде охины ээж Ванлам Нгуены ярьснаар зоогийн газар заавал туслах ёстой биш боловч тэд охины төлөө энэ бүгдийг хийсэн байна. Жэй Вилсоны зоогийн газарт хооллох нь тэдний гэр бүлийн уламжлал болоод уджээ. Тэд бараг долоо хоног бүрийн ням гарагт тэнд очдог байна.

Бяцхан охин гурван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш хоёр хоногийн дараа бие дээр нь улаан толбонууд гарч эхэлжээ. Хүүхдийн эмчид үзүүлтэл хорт хавдартай болохыг нь илрүүлж, эмчилгээгээ өнгөрсөн 2019 оны долдугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлсэн аж. Эмчилгээ эхэлснээс хойш охин гэр, эмнэлэг хоёроос өөр газарт очих хориотой болсон тул ээж аав нь охиноо баярлуулахаар Жэй Вилсоны зоогийн газарт хүсэлт тавихад дуртай нь аргагүй зөвшөөрчээ.

Тус зоогийн газрын зохион байгуулагч Паула Брюкс “бид энэ талаар дахин бодох шаардлагагүй саналыг нь шууд хүлээж авсан. Аделайдег гэр бүлийнхэнтэйгээ ирэх үед бид нээх ёстой хугацаанаасаа цагийн өмнө хаалгаа нээдэг болсон” хэмээн ярьжээ. Ингээд хорт хавдартай тэмцэж буй бяцхан зүрхэнд зориулж охины дуртай ягаан өнгөөр өрөөгөө будаж, хамгийн дуртай жигнэмгийг нь хийдэг болж, үнэ төлбөргүй үйлчлэх болсон байна. Тэд бяцхан охинд насан туршид нь энэ үйлчилгээгээ үзүүлж бэлэг барихаар шийджээ. 

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.