СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан нэг оюутан эдгэж гарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Монгол улсад коронавирусийн 135 тохиолдол илэрч, 20 хүн эдгээд байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар дахин нэг хүн эдгэсэн талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

-ХӨСҮТ-д 204 хүн эмчлүүлж байна. 115 нь эмчилгээнд, 89 нь ажиглалтад байна. Нэг оюутан эдгэж, 14 хоногийн сувилал руу шилжлээ. Турк улсын хоёр иргэн сувиллаас гэртээ харьсан. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторит 156 давтан шинжилгээ хийсэн. Орхон-9, Сэлэнгэ-9, Дархан-Уул-92 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

ОХУ-аас ирж, халдвартай нь тогтоогдсон сонсогчдын 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн гэж бид үзэж байгаа. Нэг өвчтөний биеийн байдал тааруу байгаа. Амьсгалын аппараттай, уушгины 80 хувь нь ажиллагаатай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.