Корона вирусийн халдвараас үүдэн дэлхийн олон оронд хөл хорио тогтоогоод буй. Энэ нь БНХАУ-тай харилцаатай улсуудын эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж харж байна.
Ер нь ч дэлхийн эдийн засаг хятадаас ихээхэн хамааралтай энэ үед сөрөг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна. Харин монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар бид зарим эдийн засагчдаас тодруулж байна. Тухайлбал, эдийн засагч Х.Батсуурь монголын эдийн засагт эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна.
Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хувьд ашиг орлого багасах сөрөг талтай ч макро талаас нь харвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл эийн засгийн гол экспортын бүтээгдэхүүнүүд зогсохгүй үргэлжилж байна. Мөн энэ вирусийн халдвартай холбоотойгоор гаргасан хөл хорио Цагаан сарын баяртай давхцаж байгаа нь манай эдийн засагт эерэг нөлөөтэй. Манай улс жил бүрийн Цагаан сараар 700-750 тэрбум төгрөгийг урд хөршөөс бэлэг сэлт, жижиглэн худалдаанд зарцуулдаг. Харин энэ мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна. Нөгөө талдаа бид хятадаас эдийн засгийн хувьд хараат бусаар дотооддоо, бие даасан байдлаар оршин тогтнох боломж байна уу гэдгээ ч туршиж үзэх боломж гэж харж байна.