СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-05-16

LIVE: Монгол Улсад COVID-19-өөр өвчилсөн хүний тоо огцом нэмэгдэж 135 боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лабораторид нийт 238 хүнд тандалтын зорилгооршинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 14-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнд вирус илэрлээ. Тэднийг ХӨСҮТ рүү авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн (2020.05.16)-ийн байдлаар манай улсад уг вирус туссан нь батлагдсан тохиолдол 135 боллоо.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 78 хүн байна. 17 нь хүндэвтэр, 39 нь дунд зэрэг, 22 хүний биеийн байдал хөнгөн байна. Тэдний дунд хоёр жирэмсэн, нэг хорт хавдартай хүн эмчлэгдэж байна" гэлээ.

ЭМЯ: Батлагдсан тохиолдол 135 боллоо. Гадаадаас ирж буй нийт хүмүүсийн 10-15 хувьд нь вирус илэрч байна гэсэн үг. Гэхдээ тэд бүгд тусгаарлагдсан байгаа учраас ард иргэд санаа зоволтгүй. Улс хувийн хэвшлийн бүх байгууллагуудад коронавирусээс сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллаж  байна. Гадаадаас ирж буй хүмүүсийн ачаа тээврийг ариутгах халдваргүйжүүлэх ажлыг ЗӨСҮТ хийж байгаа. Иргэдийн болон амралт сувиллын газрын ариутгал халдваргүйжүүлэлтийг Нийслэл хот хариуцаж байгаа. Дөрөвдүгээр сарын 15-аас энэ сарын 15 хүртэл нэг сарын аян зарласан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.