Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд ОХУ-д байгаа Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлсэн.
Өчигдөр тус боомтоор нийтдээ 188 иргэн орж ирсэн бөгөөд 57 иргэнийг Орхон аймагт, 122 иргэнийг Дархан-Уул аймагт, 9 иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлахаар шилжүүллээ.
ОХУ-аас ирсэн иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авахад зургаан иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.