СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирус туссан 104 настай эмэгтэй эдгэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өмнөд Солонгосын нэгэн 104 настай эмэгтэй коронавирусээс бүрэн эдгэрснээр энэхүү үхлийн аюултай халдварыг ялсан тус улсын хамгийн өндөр настан болов.

Чой Санг Бонг нэртэй тэрээр хоёр сар гаруй хугацаанд тусгаарлах өрөөнд эмчлүүлсний эцэст өнөөдөр Поханг хотын нэгдсэн эмнэлгээс гарчээ.

Тэрээр халдварын огцом дэгдэлт үүссэн Гёнсан хотын хувийн асрамжийн газарт байрлаж байсан бөгөөд гуравдугаар сарын 10-нд шинжилгээнд хамрагдан коронавирустэй болох нь тогтоогдсон юм.

. Харин одоо түүний биеийн байдал хамаагүй дээрдсэн талаар эмнэлгийн удирдлага мэдээлэв.

Хэд хэдэн “сөрөг” хариутай шинжилгээний үр дүнд түүнийг эмнэлгээс гаргах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.