СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-15

ШУУРХАЙ: Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн аймгуудын тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорнот, Хэнтий, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хот хоорондын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна. 

Үүнд: Монгол орны хойд, төв, зүүн зүгийн нутгаар 2020 оны тавдугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хот хоорондын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо. Тээвэрлэлт зогсоосонтой холбогдуулан дээрх чиглэлүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгох, зорчих өдрийг солих зэрэг үйлчилгээг үзүүлж байна. "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ гэжээ. 

Авто тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1234 дугаарын утаснаас лавлаж болох аж. 

Дашрамд дурдахад цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд зохион байгуулагдах Монгол Ардын Намын Бага хуралд ирж оролцохгүй байх, тухайн орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болгосон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.