Долби театрт болж буй Америкийн кино академийн шагнал гардуулах 92 дахь удаагийн наадамд хэдий нь гурван ч Оскар хүртээд буй Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн бүтээл “Parasite” дахин нэг төрөлд яллаа. Тус кино шилдэг кино төрөлд Оскар хүртсэн анхны гадаад хэл дээрх кино болж түүхэнд бичигдэж байна.
Урьд өмнө Оскарын наадмын түүхэнд хамгийн нэр хүндтэй, тэргүүн дээд төрөлд Англи хэл дээр биш буюу гадаад хэл дээрх 11 кино нэр дэвшиж байсан ч аль нь ч Оскар хүртэж байгаагүй юм. Ийнхүү БНСУ-д хийсэн “Parasite” дөрвөн төрөлд Оскар хүртэж ганзага дүүрэн нутаг буцахаар болж байна.
Кино Академийн шагнал гардуулах ёслол шилдгүүдээ шалгаруулж өндөрлөсөн тул уран бүтээлчид ёслолын ажиллагааны дарах үдэшлэгийг зорилоо.
Эх сурвалж: CNN