Японы нийслэл Токио хотод 30-аад насны эмэгтэй явган хүний гүүрнээс унаж, доор явж байсан ачааны машин дээр унасан хэрэг тавдугаар сарын 14-ний 04:30 цагийн үед гарчээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр уг ачааны машины жолооч 10 минутын дараа буюу хоёр км явсныхаа дараа ардаа явж байсан таксины жолоочийн дуут дохио өгснөөр зогссон байна.
60-аад насны ачааны машины жолооч эрэгтэй таксины жолоочтой ярилцсаныхаа дараа чингэлэг өөд авираад, эмэгтэйг доош нь түлхэн унагааж буцаад машиндаа суун явжээ. Тэрээр чингэлэг дээр гаран шалгаж байх үеэрээ таксины жолоочид "Хүүхэлдэй байна" гэж хэлсэн байна.
Эмэгтэйн нүүр болон биеийн бусад хэсгээс цус урсаж байсан гэнэ. Түүний зүрх зогссон байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэний дараа эмч нар нас барсан болохыг нь албан ёсоор зарласан аж.
Холбогдох цагдаагийн газрын ажилчид энэхүү эмэгтэй хэн болох мөн тэрээр амиа хорлосон байж болох эсэхийг шалгаж байна. Түүнчлэн тэд ачааны машины жолоочийг олж тогтоон, мэдүүлэг авч байгаа гэв.
Эх сурьалж: The Mainichi
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Японууд дэндүү хөлдүү хүйтэн хүмүүс шүү! Аймаар юм..