Япон улсын Мацуда хотын цагдаа нар нэгэн эмэгтэйг хүчээр тэвэрч, амны хаалтыг нь хулгайлсан 21 настай эрэгтэйг хүндрүүлэх шалтгаан бүхий танхайрал болон хулгайн хэргээр баривчилжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр уг хэрэг дөрөвдүгээр сарын 20-ны 19:20 цагийн үед болжээ. Сэжигтэн болох Такуми Ишигуро нэгэн 35 настай эмэгтэйг гэртээ харьж явахад нь араас нь тэвэрч, амны хаалтыг нь хүчээр тайлан, хулгайлсан байна.
Мөрдлөгийн явцад цагдаа нар гудамжны хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийн, энэ мягмар гарагт сэжигтэнг баривчилжээ. Түүнийг нэгдүгээр сараас хойш бүс нутгийн эмэгтэйчүүдэд тохиолдсон өөр төстэй таван хэргийн эзэн гэж үзэж байгаа аж.
Байцаалтын үеэр Ишигуро бүх зүйлийг няцаасан бөгөөд “Би ийм зүйл болсныг огт санахгүй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.