Live tv-ийн сэтгүүлч С.Будрагчаа ХЭҮК-ын гадаа мэдээлэл хийлээ. ХЭҮК-ын даргын үүрэг гүйцэтгэгч П.Оюунчимэг комиссын гишүүн бөгөөд Эрүүдэн шүүх комиссын нарийн бичгийн даргад дахин нэр дэвших ёс суртахууны эрхгүй хэмээн тэр үзэж, баримтуудыг дэлгэв.
Live TV-ийн сэтгүүлч С.Будрагчаа:
-ХЭҮК-ын гишүүнийг шинээр сонгон шалгаруулах ажиллагаа УИХ-ын ХЗБХ дээр явагдаж өнөөдөр дуусаж байна. Одоогоор 15 нэр дэвшигч бүртгүүлээд байгаа юм байна. Тэрний дотор ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нэр дэвшсэнийг эсэргүүцэж энэхүү мэдээллийг хүргэж байна.
Пүрэвийн Оюунчимэг нь 2007 онд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын санал болгосны дагуу ХЭҮК-ын гишүүнээр УИХ-аас томилогдсон. 13 жил төрийн өндөр алба хашсан боловч энэ хүн ХЭҮК-т дахин нэр дэвших нь бүү хэл ажиллах ёс зүйн эрхгүй хүн юм.
Нэгд, энэ хүний хамаарал бүхий “Жи би эс импекс” ХХК нь Эрдэнэт үйлдвэрт нийт 514 000 ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнийг би П.Оюунчимэг албан тушаалаа ашиглан хийсэн гэж үзэж байгаа. Нөхрийнх нь хөрөнгө орлого хоёр жилийн дотор 20 дахин өсөж дөрвөн тэрбумд хүрсэн.
Хоёрт, П.Оюунчимэгийн ХОМ-тээ мэдүүлсэн "Хабу" зочид буудалд ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр тайчих клуб ажиллуулж, охид бүсгүйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, биеийг үнэлүүлдэг. Уг буудлыг П.Оюунчимэгийн төрсөн хүү Б.Жавхлантөгс хариуцан ажиллуулдаг.
Гуравт, ХЭҮК-ын даргаар ажиллаж байсан Д.Бямбадорж хүнийг "гөлөг" гэж хэлснийхээ төлөө ажлаа өгч байсан бол П.Оюунчимэг "Ямар ч хүнийг шоронд суулгаж чадна" гэж хэлж байсан нь баримтаар цацагдсан шүү дээ. Энэ хүн Төрийн ордонд биш шоронд байх ёстой.
Мөн, “Жи би эс импекс” ХХК ундааны цех ажилуулах зөвшөөрөлтэй мөртлөө Налайхын ДЦС-д 469 сая төгрөгийн нүүрс нийлүүлэх тендерт ялсан байдаг.
Энэ бүхнийг илчилсэн гурван цуврал нэвтрүүлгийг хийсний минь төлөө П.Оюунчимэг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Миний эсрэг 536 хуудастай хоёр хавтас хэрэг үүсгэсэн. Цагдаа нар бүх баримтыг шалгаад "баримтууд үнэн зөв байна. Гэхдээ дээрэм гэдэг үг ашигласан" гэж үзсэн. Хэдийгээр 14 хоногийн өмнө шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэ хүний даалгавраар цагдаагийн байгууллага ажилладгийг харуулсан. Намайг ямар нэг аргаар буруутгах гэж оролдоод чадаагүй.
-ХЭҮК-ын П.Оюунчимэгээс энэ талаар тодруулсан зүйл байна уу?
-Сэтгүүлчийн ёс зүйн зарчмаар түүнд хоёр удаа хандсан. Хэвлэлийн төлөөлөгч Бадмаараг нь "Хариу өгөх боломжгүй" гэсэн хариу өгснийг нэвтрүүлэгтээ оруулсан.
-Нэвтрүүлэгт орсон баримтыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан уу?
-Эдгээр баримтуудыг МХЕГ болон цагдаад өгсөн боловч шалгадаггүй юм байна лээ. Авлига, албан тушаалын хэргийг цагдаагийн байгууллага шалгахгүй байна. П.Оюунчимэг гэдэг хүнийг толгой дээрээ залсныг харуулж байгаа юм. Иймд энэ хүн ХЭҮК-т дэвшүүлсэн нэрээ татах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hutsoo zolbin gulug mini chinii derged naad avgai chini hiisen ajiltai chi haana ni hurehgui za chi chini etseg ehgui gel uu
Оюунчимэг угаасаа юу гэж шалгарахав дээ. Энхжаргал, Тунгалаг, Нарантуяа, Өнөрмаа гээд мундаг эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлчихээд байгаа юм бн лээ.