Үндэсний статистикийн хороо 2020 оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг гаргажээ.
Тайланд дурдсанаар нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 тэрбум төгрөгөөр буурсан. Рестораны орлого 1.3 тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 тэрбум төгрөгөөр өссөн, харин баарны орлого 2.5 тэрбум төгрөгөөр буурсан нь үүнд нөлөөлсөн гэж үзжээ.
Гэтэл рестораны орлого 1.3 тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 тэрбум төгрөгөөр өссөнтэй санал нийлэхгүй гэдгээ МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин болон Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Золжаргал нар жиргээгээр мэдэгдэв. Тэд "бодит байдал үүнээс хүнд байсан, Ийм тоо мэдээллээр л та бидний тархи угаагдаж байна даа" үзэж байна.
Харин ҮСХ-ны дарга А.Ариунаа "Төлөөлөл хангасан түүвэр гэж өөр. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг Ажиллах хүчний судалгаагаар гаргадаг" гэж учирлажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.