Коронавирусийн халдвар тархаагүй цөөхөн улс үлдсэний нэг нь Умард Солонгос юм. Тус улсад Ковид-19-ийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч хилийн дагуу байрлалтай Расон хотод учир битүүлгээр хорио цээр тогтоосон тухай Radio Free Asia мэдээлжээ.
Расан хот нь 20,000 оршин суугчтай бөгөөд Хятад, Орос улсуудтай хиллэдэг худалдааны төв юм байна. Удирдагч Ким Жон Ун дахин олон нийтийн өмнө гаралгүй хоёр долоо хонож буй үед хотод хорио цээр тогтоож орохыг хориглосон нь тусгай арга хэмжээ, аль эсвэл коронавирустай холбоотой юу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын эхэнд хотод хөл хорио тогтоосон шалтгаанаа оршин суугчдад хэлэхээс татгалзсан байна. Расон хоттой ойр Хятадын Жилин, Шулан хотуудад ойрын хоногуудад коронавирусийн халдвар илэрч байгаа тул цар тахалтай холбоотойгоор хотыг хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Учир нь Умард Солонгостой хиллэдэг Өмнөд Солонгос, Орос, Хятад улсуудад халдвар өргөн хүрээнд тархсан байгаа юм.
Эх сурвалж: New York Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.