СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгосын тагнуулын газрын дарга огцорчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНАСАУ-ын тагнуулын алба болон Ким Жон Уны аюулгүй байдлыг хариуцсан газрын дарга нар халагдсан тухай эх сурвалж мэдээлжээ.

Жан Кил Сон нь Умард Солонгосын цэргийн тагнуулын алба болох Тагнуулын ерөнхий товчооны дарга юм. Түүнийг огцруулсан явдал нь залуу удирдагчийн байр суурь нууцлаг байгаа энэ үед гарч буй томоохон өөрчлөлт, эргэлт хэмээн мэдээлж байна.

Ёнхап агентлагийн дамжуулснаар армийн генерал Рим Кван Ил Тагнуулын ерөнхий товчооны шинэ даргаар томилогджээ. Үүнээс гадна 2010 оноос хойш удирдагч Кимийн аюулгүй байдлыг хамгаалах албыг удирдаж ирсэн Юн Жон Ринийг халж, оронд нь дээд гвардын командлагч Квак Чан Сикийг томилсон хэмээн Korea Herald мэдээлэв.

Ким Жон Ун олон нийтийн өмнө гаралгүй томоохон арга хэмжээнүүдийг тэмдэглэлгүй өнгөрөөсний дараа тавдугаар сарын 1-нд тууз хайчлах ёслолд оролцсон тухай төрийн мэдлийн телевизээр дамжуулсан юм. Энэ өдрөөс хойш хоёр долоо хоногийн хугацаанд дахин олон нийтийн өмнө гараагүй нь өрнөдийнхний анхаарлыг татсаар байна.

Эх сурвалж: New York Post

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.179.25.15

Удирдагч нас баржээ, өөр хүн гарч ирж гол дарга нараа сольж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.