Авлигатай тэмцэх газарт нийт 38 мянган албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой. Одоогоор 92 хувьтай байна. Харин төрийн өндөр албан тушаалтнуудаас 160 гаруй нь мэдүүлгээ өгсөн, 60 орчим хувьтай байна. Мэдүүлэг авах хугацаа дуусахад 6 хоног үлэж байна. Энэ хугацаанд албан тушаалтнууд мэдүүлгээ дуусгах ёстой.
УИХ-ын 75 гишүүний 36 нь одоогоор мэдүүлгээ өгсөн байна.