ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица монголчуудад хандаж коронавирусийн талаар мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица:
-Монгол улс маш өвөрмөц нөхцөлд байна. Гаднаас шинэ тохиолдол орж ирэхээс сайн сэргийлж байна. ДЭМБ-ын зүгээс Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг амжилттай гэж үзэж байна.
Гэхдээ дархлаа тогтсон гэх мэт-ээр буруу ойлгож нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулж болохгүй. Коронавирус шинэ тутам өвчин учир бүрэн судалж амжаагүй, цаашид хэрхэхийг таах аргагүй юм.
-Зарим улсууд хөл, хориогоо аажмаар сулруулж байгаа ч цар тахал урт хугацаанд үргэлжилнэ гэсэн айдас байна. Хөл хорио цуцлах нь зөв шийдвэр үү?
-Вакцин гарах хүртэл коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэнэ. Тиймээс үүнд дасан зохицох нь чухал. Хэрэв хориг цуцалж байгаа бол урт хугацаанд, яаралгүй хандах хэрэгтэй.
-Вакцин хэзээ гарах бол?
-Вакцин үйлдвэрлэгчдээс сонирхолтой мэдээлэл гарч байна. Зарим нь 18 сар, зарим нь 12 сарын дараа гарна гэдгийг хэлж байна. Ямартай ч тун удахгүй вакцин гарна гэж итгэж байна.
-Манай улс сонгуулиа зохион байгуулна. Сонгууль зохион байгуулах тал дээр ДЭМБ ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бид монголчуудыг сонгууль зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.
-Цар тахлыг 4-5 жил үргэлжилнэ гэх мэдээлэл явж байна?
-Цар тахал 4-5 жилийн турш үргэлжилнэ гэж бодохгүй байна. Баруун Номхон далайн бүс нутгууд цар тахлыг харьцангуй сайн дарж чадаж байна. Мөн вакцин гарчихвал бүр хурдан дарах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.