СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХӨСҮТ-өөс таван хүн нэмж гарснаар эдгэсэн хүний тоо 20 болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Монгол улсад халдварын 98 тохиолдол бүртгэгдэж, 14 иргэн эдгэж, эмнэлгээс гараад байгаа. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

-Таван хүн эдгэж, дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Тэдгээр нь 25-55 хоног хэвтэж эмчлүүлсэн, дөрөв нь оюутан, нэг нь 55 настай, эмэгтэй байлаа. Ингээд эдгэж гарсан хүний тоо 20 болов. 

ХӨСҮТ-ийн хяналтад одоогоор 78 хүн байна. Дотор тусгаарлагдан 14 их эмч, 9 сувилагч, 9 асрагч, бусад нь ариутгагч нар ажиллаж байна. 

Нийт дөрвөн лабораторит өчигдөр 381 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Тавдугаар сарын 1-нд Сөүл-УБ чиглэлийн нислэгээр ирсэн 132 иргэнээс давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.