СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Идэх хүнсгүй болсон хулсны баавгайнуудыг нутаг буцаахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Канадын Калгари амьтны хүрээлэн БНХАУ-аас түрээсэлсэн хулсны баавгайнуудаа хооллох хулсны нөөцгүй болсон тул нутаг буцаахаар болжээ..

Эр Шун болон Да Мао нар 2018 онд Калгари амьтны хүрээлэнд иржээ. Энд ирэхээсээ өмнө тэд Торонтогийн амьтны хүрээлэнд таван жил амьдарсан байна. Гэрээ ёсоор 2023 он хүртэл Альберта хотод байх ёстой.

Калгари хүрээлэнгийн захирал Клемент Лантиер ойрын саруудад шинэхэн хулс тээвэрлэн авчрахын тулд ихээхэн бэрхшээлтэй тулгарсан тул тэд нутаг буцаж Хятадад очсон нь дээр гэжээ. Учир нь тэнд хүнс тэжээлийнх нь эх үүсвэр байгаа хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн хүнд хэцүү цагт хулсны баавгайнууд аюулгүй орчинд байх хэрэгтэй гэжээ.

.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.