СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоакин Феникс Оскар хүртсэн хоёр дахь “Joker” болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналын 2019 онд нээлтээ хийсэн “Joker” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс хүртлээ. Тэрээр “Joker”-ын дүрийг бүтээж Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналын эзэн болсон хоёр дахь жүжигчин болжээ.

Өмнө нь 2008 онд дэлгэцэнд гарсан “The Dark Knight” кинонд Joker-ын дүрийг гаргасан Австралийн жүжигчийн Хит Лежер Оскарын шагналын эзэн болсон юм.

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Judy” кинонд бүтээсэн дүрээрээ Рене Зелвегер 50 насандаа хүртэж хоёр дахь Оскараа авлаа. Тэрээр 2004 онд шилдэг эмэгтэй туслах дүрээр Оскар анх удаа хүртэж байжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.