ЗТХЯ-нд газрын даргаар ажиллаж байх үедээ бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Махбалд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 13 жилийн хорих оноолоо. Түүнд оноосон ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Махбал 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны байранд архидан согтуурч, улмаар тус яаманд газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн нь камерын бичлэг болон олон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байсан билээ.
Жил есөн сарын турш сунжирсан шүүх ажиллагаа өнөөдөр дуусгавар болж Б.Махбалд хорих ял оноолоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зориудаар зэрлэг балмад хүний амь хөнөөгөөд 13 жил өгдөг дарга даамал нэртэй эрхэмд жирийн иргэн бол 25 жил ийм хууль шүүх монголд ноёрхожээ
1100 togrog hulgailval - 11 jil Hunii ami sanaataigaar horoovol - 13 jil?
hairan saihan huuh alsan aluurching nasaar ni horih baisiiiim
Бүх юм нь үнэн зөвөөр илэрээд байхад 13 жил үү хүн зодож ална гэдэг юу ч биш юм уу боль боль шууд л буудааж. Хайран сайхан залуу
Өршөөлөөр гараад ирэх байлгүй