БНХАУ-ын “Чангжэн 5В” том пуужин энэ даваа гаригт Атлантын тэнгист унаж дэлбэрсэн байна. Харин АНУ-ын мэргэжилтнүүд Нью Иорк хотыг мөргөх байсан гэж таамаглажээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжин пуужин тээвэрлэгч шинэ загварын сансрын хөлгийн туршилтын хувилбарыг болон өөрийгөө цэнэглэдэг бортгыг хөөргөсөн байна. Ойролцоогоор долоо хоног сансарт байсны дараа пуужингийн төв хэсэг энэ сарын 11-нд агаар мандалд буцан орж ирсэн аж. АНУ-ын агаарын зэвсэгт хүчний нэг анги баруун Африкийн эргийн дагуу Атлантын далайд унасан энэ пуужингийн төв хэсгийг орж ирсэн гэж мэдэгджээ. Гэхдээ сансрын сэдвээр бичдэг “Арс техник” технологийн цахим хуудасны редактор Эрик Бергер “Дэлхийн агаар мандалд нэвтрэхээсээ өмнө 20 гаруй тонн жинтэй пуужин Нью Иорк хотын дээгүүр өнгөрсөн” гэж мэдэгджээ. Хэрэв пуужин дэлхийн агаар мандалд 15 эсвэл 20 минутын өмнө нэвтэрсэн бол түүний үлдэгдэл АНУ-ын том метрополь хотын нутагт унаж болзошгүй байсан гэж шинжээч бичсэн байна. АНУ-ын одон орон судлаач Жонатан Майк Дуэллийн тооцоолсноор 1991 онд 39 тонн жинтэй Салют -7 ЗХУ-ын сансрын тойрог замаас гарч дэлхийн агаар мандалд буцаж ирсэн хамгийн том биет юм байна.
Тэрээр “Дэлхийн агаар мандалд шатаагүй эд ангиуд нь цагт 160 км гаруй хурдтайгаар газрын гадаргуу дээр унах байсан. Энэ нь Нью-Иорк хотыг сүйтгэх хэмжээний хангалттай биш. Гэхдээ барилгын нэг давхрыг устгаж чадна” гэж мэргэжилтний ярьсныг “NBC News” телевиз иш татан мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.