Ажлаасаа хөөгдсөн АНУ-ын эрүүл мэндийн газрын ажилтан коронавирусийн тархалттай холбоотойгоор улс орон орчин цагийн түүхэндээ хамгийн хүнд үетэй нүүр тулж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ. Рик Брайт Ковид-19-ийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авах ажлын хэсгийг ахалж байгаад өнгөрсөн сард ажлаасаа халагдсан юм.
Тэрээр өмнө хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Дональд Трампын зааварласан эмчилгээний арга барилд эргэлзээтэй зүйл олон байгааг мэдээлснийхээ хариуд ажлаасаа халагдсан тухай ярьжээ. Харин Трамп түүний ажилд сэтгэл дундуур байгаа тул халсан хэмээн тайлбарлаж байжээ.
Ноён Брайт Төлөөлөгчдийн танхимын эрүүл мэндийн дэд хорооны хурал дээр хэлсэн үгэндээ Засгийн газар халдварын тархалтын эрт үед яаралтай арга хэмжээ аваагүйгээс коронавирусээр олон мянган иргэн амиа алдсан гэжээ.
Коронавирусээр дэлхийн 4,5 сая гаруй иргэн халдварлаж, нас барагсдын тоо 300,000 давлаа. Үүнээс 1,5 сая тохиолдол АНУ-д бүртгэгдэж, 87,000 орчим иргэн нас бараад байна.
Рик Брайтын хэлснээр хамгийн анх нэгдүгээр сард эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн хомсдол үүссэн гэдгийг зохих шатны байгууллагад мэдэгдсэн ч хариу арга хэмжээ аваагүй ажээ. Энэ байдлаараа цааш үргэлжилбэл Америк коронавирусийг даван туулах боломж улам бүр хумигдаж байгааг Брайт анхааруулав.
Мөн “хэрэв одоо л шинжлэх ухаан дээр суурилсан яаралтай арга хэмжээ авахгүй бол цар тахал улам олон хүнд тархаж, нөхцөл байдал дордохвий гэдгээс айж байна. Илүү сайн төлөвлөгөөтэй ажиллахгүй бол 2020 оны өвөл орчин цагийн түүхэн дэх хамгийн харанхуй үе байх болно” гэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tramp er ni ard tumen .irgediin tuluu bodlogo baidag yumUU!!!!!!!!!!!!!!!!!! Puujin i yarisan teneg tolgoi baih yum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Tramp er ni ard tumen .irgediin tuluu bodlogo baidag yumUU!!!!!!!!!!!!!!!!!! Puujin i yarisan teneg tolgoi baih yum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!